Нэвтрэх кодууд
PIN буюу PIN2 код
(4-8 тоо)
Эдгээр нь таны SIM картыг зөвшөөрөлгүй хэрэглэхээс
хамгаалах буюу зарим функцэд нэвтрэхэд шаардагдана.
Асаахад PIN код асуухаар утсаа тохируулж болно.
Хэрэв таны SIM карттай цуг ирээгүй эсвэл та коднуудыг
мартсан бол, үйлчилгээ үзүүлэгчдээ ханд.
Хэрэв та кодыг дараалан гурван удаа буруу шивж оруулбал
та кодын түгжээг PUK буюу PUK2 кодоор гаргах хэрэгтэй
болно.
PUK буюу PUK2 код
(8 тоо)
PIN буюу PIN2 кодны түгжээ гаргахад эдгээр нь
шаардагдана.
Хэрэв таны SIM карттай хамт ирээгүй бол үйлчилгээ
үзүүлэгчдээ ханд.
IMEI дугаар
(15 тоо)
Үүнийг сүлжээнд хүчинтэй утаснуудыг танихад хэрэглэдэг.
Тус дугаарыг мөн жишээлбэл хулгайлагдсан утсыг хаахад
ашиглаж болно.Та мөн тус дугаарыг Nokia Care үйлчилгээнд
өгөх хэрэгтэй байж болно.
IMEI дугаараа үзэхийн тулд *#06# руу залга.
Түгжих код
(хамгаалалтын код)
(мин. 5 тоо)
Энэ нь таны утсыг зөвшөөрөлгүй хэрэглэхээс хамгаалахад
тусална.
Та өөрөө тодорхойлох түгжээний код асуухаар утсыг
тохируулж болно. Хэвшмэл түгжээний код нь 12345.
Кодоо нууцалж, утаснаасаа тусдаа найдвартай газар
хадгал.
Хэрэв кодоо мартсан байгаад утас тань түгжигдсэн бол,
таны утсанд үйлчилгээ шаардагдана. Нэмэлт төлбөр гарч
болох бөгөөд таны утсанд байгаа бүх хувийн өгөгдөл устаж
болно.
12
Асаах
Нэмэлт мэдээлэл хүсвэл Nokia Care буюу утасны
борлуулагчдаа ханд.