Bluetooth холболтын тухай
Цэс
>
Тохиргоо
>
Холболт
>
Bluetooth
-г сонго.
Та бусад тохиромжтой төхөөрөмжид, тухайлбал утас, компьютер, чихэвч,
автомашины хэрэгсэлд утасгүй холбож болно.
Холболт
29
Та утаснаасаа зүйлс илгээх, тохиромжтой компьютерээсээ файлууд хуулах,
тохиромжтой принтерээр файлууд хэвлэхдээ холболтыг ашиглаж болно.
Bluetooth утасгүй технологитой төхөөрөмжүүд радио долгион ашиглан
харилцдаг учраас шууд харагдах газар байх хэрэггүй. Гэхдээ тэдгээрийн
холболтод хана зэрэг саад эсвэл бусад электрон төхөөрөмжийн хөндлөнгийн
шуугиан нөлөөлж болох хэдий ч бие биенээсээ 10 метрийн (33 фүт) дотор байх
ёстой.
Таны утас түгжигдсэн үед,
Авто холболт
дээр тохируулсан хосолсон
төхөөрөмжүүдэд л холбох боломжтой байна.
Тайлбар: Зарим улсад Bluetooth технологи хэрэглэхэд хориг хязгаартай байж
болно. Жишээ нь, Францад зөвхөн барилга байшин дотор Bluetooth технологи
хэрэглэхийг зөвшөөрдөг. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл орон нутгийн зохих
байгууллагад ханд.