Nokia Suite-ийн тухай
Nokia Suite PC програмын тусламжтай та дараах зүйлсийг хийх боломжтой:
•
Дуу, гэрэл зураг эсвэл өөрийн видео зэрэг агуулгаа утас, компьютерийнхээ
хооронд хуулж, эрхэмлэлүүдээ үргэлж өөртөө авч яв. Дижитал эрхийн
менежментээр (DRM) хамгаалагдсан хөгжмийн файлуудыг хуулах буюу
тоглуулахыг хязгаарласан байж болно.
•
Утасны програм хангамжаа шинэлэг байлгаж, програм хангамжийн
шинэчлэлийн тусламжтай шинэ функц авч болно. Та мөн утсаа шинэчлэхээс
өмнө утас болон програмуудаа нөөцлөн хуулж болно.
•
Утсаа гээх тохиолдолд амархан сэргээхийн тулд компьютертээ буй харилцах
буюу зурвас зэрэг чухал мэдээллээ нөөцлөн хуул.
•
Зугаатай талыг нь нээж, програм, тоглоом болон бусад зугаа цэнгээний
зүйлийг утсандаа татаж ав.
Nokia Suite-ийн талаар илүү ихийг олж мэдэж, Nokia Suite-ийн ажилладаг
үйлдлийн системийг шалгахын тулд www.nokia.com/support руу оч.